Нийт байгаа: 1
Зочин: 1
Хэрэглэгч: 0
Ak47 Талаар бас MoDeL Tатахаар хүргэж байна
| 2012-03-28, 10:24 AM |
- Энэхүү
автомат бууг зохиогч, нэрт зохион бүтээгч Михайл Тимофиевич Калашников
1919 оны 10 сарын 10-нд
- Алтайн хязгаарын Куря тосгонд монгол угсааны
тариачны гэр бүлд төрсэн бөгөөд оросууд түүний албан ёсны намтарт
монголтой холбоотой гарал үүслийг нь оруулдаггүй. 1938 онд анх цэрэгт
татагдсан. Төрөлхийн шинийгсанаачлагч тэрээр олон зүйлийг шинээр
хийсэн нь амьдралд нь ихээхэн урам болсон гэдэг.
1940 онд жагсаалын үзлэгээр танкийн автомат сумлагч зохион бүтээснээ
тухайн үед корпус командлан захирагч Г.К.Жуковт үзүүлсэн нь өндөр
үнэлгээ авч их бууны академид суралцах эрхээр шагнуулж байжээ. 1941 оны
намар Брянскийн орчимд болсон танкийн тулалдаанд хүнд шархдан
Алма-Атад эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байх хугацаандаа анхны автомат
бууныхаа санааг олсон гэдэг. Ингээд 1944 онд Зержинскийн нэрэмжит их
бууны академийн дэмжлэгтэйгээр олон сумаар шүршигч буу хийх ажилдаа орж
1947 онд анхныхаа АК-47-г үйлдвэрлэж эхэлсэн юм.М.Т.Калашниковын
зохиосон автоматыг гадаадын олон оронд үйлдвэрлэж өөрийн болгож авсан
байдаг. Энэ нь бууны хөнгөн, найдвартай ажиллагаатай, маш энгийн
хийцтэйгээс гадна ашиглалтын маш олон давуу чанаруудаас болсон юм.Манай армийн зэвсэглэлд ч гэсэн түүний зохиосон буудлагын зэвсгүүд 90 гаруй хувийг эзэлж байна.
Сум
1943 онд зохиогдсон 7,62х39 загварын сум хэрэглэнэ.
ПС - ган зүхэвч бүхий байлдааны ердийн сум /ялгагдах шинж - өөр өнгөгүй/
Т-45 - гэрэлт хошуутай сум /Сумны хошуу нь ногоон өнгөөр будагдсан ба зориулалтыг нь эрх биш таамаглах байлгүй/
БЗ - хуяг нэвтлэн шатаагч сум /Сумны хошуу нь улаан хар өнгөөр
будагдсан байх ба дуулган малгай, сум нэвтэлдэггүй хантааз, бензиний
бак гэх мэтийг нэвт буудахад зориулагдсан/
Автоматны хоосон сум - Үүнийг тактикийн хээрийн сургуулилтын үеэр
хэрэглэнэ. Сум нь хошуугүй боловч хүн алах чадлаа 25 м-ийн дотор
хадгалдаг/
Сум нь хонгио, бялт, сумны хошуу, дарь зэргээс зэргээс бүтнэ.
Калашниковын автомат бууны үндсэн үзүүлэлт
Калибр - 7.62 мм
Автоматны ашигтай тусгалын зай - 400 м
Хараалж буудах холын зай - 1000 м
Сумны хошууны анхны хурд - 925 м/с
Бууны жин - дүүрэн сумтай дайзны хамт - 3.8 кг
бууны урт - Жадгүйгээр - 88 см
Техникийн буудлагын хурд - 600 мин/сум
Сумны хошууны хүн алах чадлаа хадгалах холын зай - 1500 м
Сумны хошууны хамгийн холын тусгал - 3000 м
Дайзны багтаамж - 30 ширхэг сум байдаг байна.
АК-47 тухай сонирхолтой баримтууд:
Бен Ладен єєрийн бvх бичлэгэндээ АК-г залсан байдаг. Тэр улаан фэн нь.
Египтийн Синайн эрэг дээр Калашниковын хєшєє бий
Иракийн тэргvvн агсан Саддам Хусейний гэрээс америк цэргvvд алтадсан АК олж байв
Афганистанд АК-ний зураг бvхий хивс эрэлт ихтэй
"Юту Джаз"-д 47 гэсэн дугаартай толодог Андрей Кириленког «АК 47» гэж хочилдог
Рок хєгжимчид АК хэлбэрийн гитарт дуртай
AudioBooksForFree компани AK-MP3 бvтээсэн
Мєн "Калашников" хэмээх архи ч бий. Ак47 Модел
Ak 47 -гоёмсог загварууд Татахаар
|
|
|
|
|
|
|
|
|
|
DOWNLOAD
Таныг Хүндэтгэсэн::NaRuTo_Erdenee буюу Эрдэнэ-Очир
|
|
Category: Lesson | Added by: naruto_erdenee
|
Views: 437 | Downloads: 0
| Comments: 3
| Rating: 0.0/0 |
Total comments: 3 | |
Êîììåíòàðèé îñòàâèë: LiFe
Yeap2 Хэрэгтэй Мэдээ бНа CS тглодог хүмүүст
Êîììåíòàðèé îñòàâèë: naruto_erdenee
Сэтгэгдэл үлдээгээрэй алл гялс гялс
Êîììåíòàðèé îñòàâèë: naruto_erdenee
маш гое нийтлэл болсон байгаа биз дээ!!!
|
|
|